aplus.mn

үйлчилгээний нөхцөл

“www.aplus.mn” цахим сургалтын веб хуудасны хэрэглэгчээр бүртгүүлэхийн өмнө та дараах үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Үйлчилгээний нөхцөл нь үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.

Нэг. Ерөнхий зүйл

Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас www.aplus.mn вэб сайтын найдвартай хэвийн ажиллагааг ханган Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах, НӨАТ-ын системээр дамжуулан НӨАТ-ийн баримтыг нэг удаагийн сугалааны дугаарын хамт цахим хэлбэрээр олгох Үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн санхүү, бүртгэлийн мэдээллийг хөтлөх, хамгаалах, худалдан авагчдад НӨАТ-ын баримт олгох Хэрэглэгчийн харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, Плас аппликейшнд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн цагаас эхлэн Үйлчилгээний төлбөр болон Үйлчилгээний хугацаа тооцогдоно. aplus.mn нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдсан Эй Плас Интернэйшнл ХХКомпанийн өмч юм. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.